"Цахимаар нэн тэргүүнд" Үндэсний хөдөлгөөн, “Цахим говь-алтай” арга хэмжээ зохион байгуулагдаж байна
Мэдээллийн алба

"Цахимаар нэн тэргүүнд", "Цахим Говь-Алтай" арга хэмжээг аймгийн Засаг дарга Г.Чинбат нээж, “Цахим-Алтай” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.
Мөн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин салбарын өнөөгийн нөхцөл байдал, төрийн цахим шилжилтийн бодлого, цаашдын чиг хандлагын талаар танилцууллаа.
Говь-Алтай аймаг бүх сумд “ХУРДАН” цэг байгуулж, киоск төхөөрөмжийг байршуулан, төрийн үйлчилгээг 24/7 горимоор иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэж буй талаар онцолж салбарын шагнал, батламжийг гардууллаа.
Мөн Говь-Алтай аймаг Төрийн цахим үйлчилгээний чиглэлээр 2025 оны шилдэг аймаг болсон бөгөөд аймгийн цахим шилжилт, төрийн үйлчилгээний хэрэгжилт, онцлог сайн туршлагыг салбарын албаныхан онцолж байна.



















