Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1/3
Улс төр

Ж.Энхбаяр: Худалдаа, Тээвэр, Үйлдвэрлэл, Хөрөнгө оруулалтыг хооронд нь холбосон бүс нутгийн зангилаа болох зорилт тавьж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ж.Энхбаяр: Худалдаа, Тээвэр, Үйлдвэрлэл, Хөрөнгө оруулалтыг хооронд нь холбосон бүс нутгийн зангилаа болох зорилт тавьж байна
Ж.Энхбаяр: Худалдаа, Тээвэр, Үйлдвэрлэл, Хөрөнгө оруулалтыг хооронд нь холбосон бүс нутгийн зангилаа болох зорилт тавьж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК/CAREC)-ийн сайд нарын Бага хурлыг нээж үг хэллээ. Мөн Монгол Улсын байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр, "КАРЕК-ийн хөтөлбөрийн үр дүн тээврийн салбарт хамгийн тод харагдаж буй бөгөөд Монгол Улсын баруун бүсийн авто замын коридорын төслийн хүрээнд 743 километр авто зам, хоёр засвар үйлчилгээний төв, жингийн станц байгуулаад байна. Зам барих нь чухал боловч хилийн боомт, гааль, логистик, мэдээллийн систем хоорондоо уялдаж байж дэд бүтцийн хөрөнгө оруулалт иж бүрэн үр өгөөжөө өгөх тул Монгол Улс цаашид дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хилийн үйл ажиллагааны шинэчлэлтэй холбон хэрэгжүүлэх бодлого баримтална" гэлээ.

Монгол Улс КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтын КАРТИФ хэлэлцээрийг дэмжихийн сацуу КАРЕК-ийн Дэвшилтэт транзитын системээр дамжуулан гаалийн мэдээлэл, баримт бичгийг цахимаар солилцох, эрсдэлд суурилсан баталгааны тогтолцоог хөгжүүлэхийг зорьж байна. КАРЕК-ийн Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форумыг тогтмол үйл ажиллагаатай болгох, АСЕАН-ы Хөрөнгийн зах зээлийн форумтай хамтын ажиллагаа эхлүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Хуваалцах