Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1/3
Нийгэм

Цэргийн штабын сургалтын төлөвлөгөөний дагуу хээрийн дадлага, сургалтыг Завхан аймгийн Ургамал суманд зохион байгууллаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Цэргийн штабын сургалтын төлөвлөгөөний дагуу хээрийн дадлага, сургалтыг Завхан аймгийн Ургамал суманд зохион байгууллаа
Цэргийн штабын сургалтын төлөвлөгөөний дагуу хээрийн дадлага, сургалтыг Завхан аймгийн Ургамал суманд зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Орон нутгийн хамгаалалтын тухай хууль, Засгийн газрын батлан хамгаалах зарим чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлэх гэрээ, Завхан аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын сургалтын төлөвлөгөөний дагуу орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн хээрийн дадлага, сургалтыг Завхан аймгийн Ургамал суманд зохион байгууллаа.

825268474_1102667392346582_3056345651638597565_n

Сургалтад Завхан аймгийн Алдархаан, Дөрвөлжин, Завханмандал, Ургамал, Эрдэнэхайрхан зэрэг 5 сумын орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн 60 гаруй бүрэлдэхүүн хамрагдсан бөгөөд сургалтад ЗХЖШ-ын Сургалтын хөдөлгөөнт бүлэг, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Завхан аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Шүүх шинжилгээний хэлтэсээс мэргэжлийн дэмжлэг үзүүлэн ажилласан юм.

829006651_1992410534773377_7442564883931624498_n

Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн бүрэлдэхүүний сургалт, дадлага нь “Гамшгийн үед эрэн хайх, аврах ажиллагаанд мэргэжлийн багт дэмжлэг үзүүлэх, гүйцэтгэх үүрэгт нь сурган дадлагажуулах нь” сэдвийн хүрээнд явагдлаа.

Эл сургалт, дадлага нь онц байдал зарласан үед томилгоот нэгжийн удирдах чадварыг нэмэгдүүлж, харилцан ажиллагааг хангах, нийгмийн эмх замбараагүй байдлыг арилгах, эрин хайх, аврах ажиллагаанд хүн нэг бүрийг сурган дадлагажуулах, бие бүрэлдэхүүнд сэтгэл зүй, бие бялдрын тэсвэр, хатуужил олгох зорилготой юм.

825292828_3278268779045337_7784798293795921183_n

Мөн нэмэлтээр томилгоот нэгжийн бие бүрэлдэхүүнд нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр тандалт хийх, мэдээ, мэдээллийн ажилтан бэлтгэх, дэг журам сахиулахад дэмжлэг үзүүлэх, сэтгэлзүйн хангалт, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, баримт нягтлан шалгах, гамшиг хөнөөх хэрэгслийн хөнөөлтэй тэмцэх зэрэг хичээл сургалтыг орсон юм.

825329305_2685326725256515_9142418708263679633_n

Орон нутгийн хамгаалалт гэдэг нь улс орноо батлан хамгаалах тогтолцооны тулгуур үндэс бөгөөд бүх нийтийн оролцоотойгоор орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг хангах, хамгаалах олон талт нэгдмэл арга байдаг.

Өөрөөр хэлбэл орон нутгийн хамгаалалтаар дамжуулж иргэдийг эх оронч үзэлтэй, болзошгүй аюулын үед эх орноо хамгаалах ур чадвар, бэлтгэл эзэмшүүлж, уламжлалт болон уламжлалт бус аюулаас хамгаалж, улс орны батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлэх томоохон үйл ажиллагаа юм.

Хуваалцах