Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1/3
Соёл, спорт

Олон улсын хүүхдийн спортын наадмаас Монголын баг тамирчид 45 медаль хүртлээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Олон улсын хүүхдийн спортын наадмаас Монголын баг тамирчид 45 медаль хүртлээ
Олон улсын хүүхдийн спортын наадмаас Монголын баг тамирчид 45 медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын ХII наадам есдүгээр сарын 20-26-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.

Энэ удаагийн наадамд ОХУ, Монгол, БНХАУ-ын нийт 783 тамирчин спортын 10 төрөлд өрсөлдсөн бол манай улсаас 11 дасгалжуулагчийн удирдлага дор 76 тамирчин спортын найман төрөлд өрсөлдөв. Монгол Улсын баг тамирчид тус наадмаас 45 (13 алт, 13 мөнгө, 19 хүрэл) медаль хүртсэн юм.

829342037_1398885949105087_6196150619862141011_n

Энэ наадам 2009 онд анх Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болж байсан бол удаах нь 2010 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болж байв.

Дараа нь 2011 онд ОХУ-ын Буриадын Улаан-Үд хот, 2013 онд Монгол Улс, 2014 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, 2015 онд ОХУ-ын Буриадын Улаан-Үд, 2017 онд Монгол Улсад, 2018 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хот, 2019 онд ОХУ-ын Чита хот, 2024 онд Монгол Улсад, 2025 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат, Баяннуур хотод болж байв.

830436856_1398886245771724_6700927097038268758_n

Өмнөх наадмуудаас Монголын нэртэй тамирчид болох 2010 оны чөлөөт бөхийн Залуучуудын олимпын анхны алтан медальт Б.Батцэцэг, ДАШТ-ий алт, хүрэл медальт, гавьяат тамирчин П.Орхон, жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Л.Отгонбаатар, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн (жүдо), боксын ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, “Парис-2024” олимпын оролцогч Б.Хонгорзул, ДАШТ-ий хүрэл медальт Б.Мишээлт зэрэг ирээдүйн тив, дэлхийн медальтнуудын амжилтын гараа энэхүү наадмаас эхлэлтэй билээ.

Хуваалцах