Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
1/3
Нийгэм

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө цас орохгүй

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө цас орохгүй
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө цас орохгүй. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ:24-26-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байна.

10-р сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Ховд, Увс, Завхан, Хөвсгөлийн зарим, Говь-Алтайн хойд сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүүтэй, цас орохгүй. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 5 хэм хүйтнээс 10 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0 хэм орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0-2 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 0-2 хэм хүйтэн байна.

2026 оны 10-р сарын 25-наас 2026 оны 10-р сарын 29-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 26-нд Хөвсгөл, Булган, Хэнтий, Төв аймгийн хойд, Сэлэнгэ, Дорнодын зарим сумдын нутгаар, 28-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орно. Салхи 26-27-нд говь, тал, хээрийн нутгаар, 28-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 25-нд нутгийн баруун хэсгээр, 26-нд ихэнх нутгаар хүйтэрч, Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -25...-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19 хэм хүйтнээс 24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5 хэм хүйтнээс 10 хэм, бусад нутгаар 12 хэм хүйтнээс 17 хэм хүйтэн, өдөртөөДархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 8 хэм хүйтнээс 13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 7 хэм хүйтэн байна.


Хуваалцах