ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 11 хэм хүйтэн
Мэдээллийн алба

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ:24-26-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, ихэнх хугацаанд говь, талын нутгаар салхи шуургатай байна.
10-р сарын 23-ны 20 цагаас 10-р сарын 24-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 23-24-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завханы зарим сумд, Ховд, Говь-Алтайн хойд сумдын нутгаар, 24-ний өдөр Ховд, Увс, Завхан, Хөвсгөлийн зарим, Говь-Алтайн хойд сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи:Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр 20 хэм хүйтнээс 25 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14 хэм хүйтнээс 19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 хэм хүйтнээс 8 хэм, бусад нутгаар 8 хэм хүйтнээс 13 хэм хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 5 хэм хүйтнээс 10 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 15 хэм хүйтнээс 17 хэм, бусад хэсгээр 9 хэм хүйтнээс 11 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.
БАГАНУУР ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 15 хэм хүйтнээс 17 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 16 хэм хүйтнээс 18 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.
2026 оны 10-р сарын 25-наас 2026 оны 10-р сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
25-нд Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 26-нд Хөвсгөл, Булган, Хэнтий, Төв аймгийн хойд, Сэлэнгэ, Дорнодын зарим сумдын нутгаар, 28-нд Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орно. Салхи 26-27-нд говь, тал, хээрийн нутгаар, 28-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 25-нд нутгийн баруун хэсгээр, 26-нд ихэнх нутгаар хүйтэрч, Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -25...-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19 хэм хүйтнээс 24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5 хэм хүйтнээс 10 хэм, бусад нутгаар 12 хэм хүйтнээс 17 хэм хүйтэн, өдөртөөДархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 8 хэм хүйтнээс 13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 7 хэм хүйтэн байна.


















