Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
1/3
Нийгэм

Хүүхдийн эрт илрүүлгийн хамрагдалт 69.4 хувьд хүрлээ

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүүхдийн эрт илрүүлгийн хамрагдалт 69.4 хувьд хүрлээ
Хүүхдийн эрт илрүүлгийн хамрагдалт 69.4 хувьд хүрлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нэр нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуульд ажиллаж, хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн явцтай танилцлаа.

Эрүүл мэндийн яам, Боловсролын яам хамтран цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг 2026 оны 10 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл улсын хэмжээнд зохион байгуулж байна.

2026 оны 10 дугаар сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд:

• 198,302 хүүхэд буюу зорилтот бүлгийн 69.4 хувь нь үзлэгт хамрагдаж эхэлсэн.

• 130,450 хүүхэд буюу 45.7 хувь нь эмчийн үзлэгт бүрэн хамрагдсан байна.

Үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн эрсдэлийн үнэлгээгээр 26.3 хувь нь хэвийн, 24.1 хувь нь бага эрсдэлтэй, 41.2 хувь нь нэмэлт үнэлгээ, оношилгоо шаардлагатай дунд эрсдэлтэй, 8.4 хувь нь өндөр эрсдэлтэй гэж үнэлэгджээ.

Дунд эрсдэлтэй хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл зонхилж байгаа бол өндөр эрсдэлтэй хүүхдүүдийн дунд хөгжлийн хоцрогдол, биеийн жингийн өөрчлөлт түлхүү илэрч байна.

Энэ удаагийн эрт илрүүлгийг хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохируулан 3, 6, 11, 15 настайд зохион байгуулж, өсөлт, хөгжил, хараа, биеийн ерөнхий эрүүл мэндийг үнэлэхийн зэрэгцээ насны онцлогт тохирсон эрсдэлийг илрүүлж байна.

Үзлэгийн гол зорилго нь хүүхдийн өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлж, шаардлагатай нэмэлт үнэлгээ, оношилгоо, тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбон, хүндрэлээс урьдчилан сэргийлэх юм.

Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад эцэг, эх, асран хамгаалагчдын оролцоо чухал. Иймд хүүхдээ үзлэгт идэвхтэй хамруулж, эмчийн зөвлөгөө, зөвлөмжийг хэрэгжүүлэхийг уриалж байна.

Хуваалцах