Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
1/3
Нийгэм

Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ

ОБ
Онцгой Байдлын Ерөнхий Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ. Зураг: МҮОНРТ

Улсын хэмжээнд өнөөдөр (2026.10.23)-ийн байдлаар нийслэлийн 2 дүүрэг, 12 аймгийн 63 суманд 188 удаагийн (ойн 40, хээрийн 148) ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29% буурсан байна. Ой, хээрийн гал түймэр гарсан газар нутгийг байршлаар нь авч үзвэл Зүүн бүсийн гурван аймагт хамгийн их тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, ой, хээрийн түймрийн 66 тохиолдол буюу 35 хувь нь Дорнод аймагт, Сүхбаатар аймагт 46, Хэнтий аймагт 31 түймрийн тохиолдол бүртгэгджээ.

Ой, хээрийн түймрийн аюулаас 3 айл өрхийн 8 иргэний амь насыг авран хамгаалж, 49 гэр, 25 өвөлжөө, хашаа саравч, 8 автомашиныг аюулгүй болгож, нийт 3760 орчим малыг нүүлгэн шилжүүлсэн.

Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 11,278 га, хээрийн 1,896,666 га, нийт 1,907,944 га талбай өртөж, 7.9 орчим тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 2216 алба хаагч, Хил хамгаалах байгууллага, Зэвсэгт хүчин, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, орон нутгийн 4204 хүн, нийт 6734 хүн, 2 нисдэг тэрэг, 1170 автомашинтай ажилласан байна.

Хуваалцах