Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
1/5
Гадаад мэдээ

“Спэйс Икс” компанийн эсрэг найман инженерийн нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцэнэ

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Спэйс Икс” компанийн эсрэг найман инженерийн нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцэнэ
“Спэйс Икс” компанийн эсрэг найман инженерийн нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Холбооны давж заалдах шатны шүүх «Спэйс Икс» компанийн эсрэг найман инженерийн гаргасан нэхэмжлэлийг шүүхээр хэлэлцэх шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Инженерүүд тус компанид бэлгийн дарамт, хүйсээр ялгаварлан гадуурхах явдал гарч байгааг шүүмжилснийхээ төлөө ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа юм.

Сан-Франциско хотод байрладаг АНУ-ын Холбооны давж заалдах шатны есдүгээр тойргийн шүүх арваннэгдүгээр сарын 10-нд «Спэйс Икс»-ийн уг маргааныг шүүхээс гадуур, хаалттай арбитрын журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ.

Инженерүүд 2024 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийн цахим орчинд нийтэлсэн бэлгийн шинжтэй мэдэгдлүүдийг шүүмжилсэн захидал тараасныхаа дараа ажлаас халагдсан гэж мэдүүлсэн байна.

Тэдний үзэж буйгаар Илон Маскийн үйлдэл компанийн дотор эмэгтэй ажилтнуудыг ялгаварлан гадуурхах, бэлгийн дарамтад өртөх нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн инженерүүдийг ажлаас халах шийдвэрийг Маск өөрөө гаргасан гэж нэхэмжлэлдээ дурдсан байна.

Харин «Спэйс Икс» компани эдгээр буруутгалыг няцаажээ. АНУ-ын хууль тогтоомжийн дагуу бэлгийн дарамттай холбоотой маргааныг ажилтны байгуулсан арбитрын гэрээнээс үл хамааран шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзсэн байна.

Ингэснээр инженерүүдийн гаргасан нэхэмжлэлийг шүүхээр үргэлжлүүлэн хэлэлцэх боломж бүрдсэн ч тэднийг хууль бусаар халсан эсэхийг эцэслэн тогтоогоогүй юм.

Хуваалцах