Хэнтий аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
ОБ
Онцгой Байдлын Ерөнхий Газар
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг багийн “Ар булгийн жонш” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 100 км, Бэрх тосгоны төвөөс зүүн хойд 30 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг өнөөдөр 15:30 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар анги, Батноров сумын Бэрх тосгон дахь 42 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийн алба хаагчид түймрийг унтраахаар ажиллаж 16:43 цагт бүрэн унтраалаа.
Хуваалцах


















