Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн
1/5
Гадаад мэдээ

Аяллын хөлөг онгоцонд хүн амины хэрэг гарсан байж болзошгүй хэмээн шалгаж байна

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аяллын хөлөг онгоцонд хүн амины хэрэг гарсан байж болзошгүй хэмээн шалгаж байна
Аяллын хөлөг онгоцонд хүн амины хэрэг гарсан байж болзошгүй хэмээн шалгаж байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Техас мужаас хөдөлсөн аяллын хөлөг онгоцонд хүн нас барсан хэрэг гарч, Холбооны мөрдөх товчоо хүн амины хэрэг байж болзошгүй гэж үзэн шалгаж эхэлжээ.

Карибын тэнгис рүү аялж байсан “Эм-Эс-Си Сискейп” хөлөг онгоцонд зорчигчтой холбоотой хэрэг гарсны дараа эрх бүхий байгууллагын шаардлагаар Техас мужийн Галвестон боомтод буцаж ирсэн байна.

Холбооны мөрдөх товчооны мэдээлснээр хэрэгт сэжиглэгдэж буй нэг хүнийг саатуулжээ. Гэхдээ тухайн хүнд албан ёсоор ял тулгасан эсэхийг мэдээлээгүй бөгөөд хохирогчийн ар гэрт мэдэгдэх хүртэл сэжигтний нэрийг нууцалж байгаа юм.

Хөлөг онгоцыг эзэмшигч “Эм-Эс-Си Крузес” компани мөрдөн шалгах ажиллагаанд хамтран ажиллаж, хэрэгт өртсөн хүмүүст дэмжлэг үзүүлж байгаагаа мэдэгджээ.

Тус хөлөг онгоц арваннэгдүгээр сарын 9-ний үдээс хойш Галвестон боомтоос дахин хөдөлж, аяллаа үргэлжлүүлсэн байна.

“Эм-Эс-Си Сискейп” нь 2270 өрөөтэй, 1600 гаруй багийн гишүүнтэй бөгөөд 5900 орчим зорчигч тээвэрлэх хүчин чадалтай юм.

Хуваалцах