Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
1/5
Гадаад мэдээ

Франц Ираныг цахим халдлага үйлдсэн гэж буруутгав

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Франц Ираныг цахим халдлага үйлдсэн гэж буруутгав
Франц Ираныг цахим халдлага үйлдсэн гэж буруутгав. Зураг: МҮОНРТ

Францын хэд хэдэн дэлгүүрийн хөргөлтийн системд цахим халдлага гарч, их хэмжээний хүнсний бүтээгдэхүүн муудсан хэрэгт Ираныг буруутгажээ. Францын эрх баригчид уг халдлагыг Ираны Исламын хувьсгалт гвардийн корпустай холбоотой бүлэглэл үйлдсэн гэж мэдэгдсэн байна.

Өнгөрсөн аравдугаар сарын 11-12-нд болсон халдлагад Францын 700 орчим дэлгүүр, хүнсний худалдааны байгууллага өртжээ. Халдлага үйлдэгчид хөргөлтийн төхөөрөмжүүдийн удирдлагад алсаас нэвтэрч, температурыг нь нэмэгдүүлснээр хүнсний бүтээгдэхүүнүүд муудсан байна. Зарим төхөөрөмжийн температур 50 хэмд хүрч, гал гарсан тохиолдол ч бүртгэгджээ.

Үүний улмаас худалдааны байгууллагууд олон сая еврогийн хүнсний бүтээгдэхүүн устгахад хүрсэн байна.

Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро уг халдлагыг цар хүрээ, учруулсан хохирлоороо урьд өмнө тохиолдож байгаагүй гэж мэдэгджээ. Францын тал Ираны Элчин сайдыг дуудан тайлбар шаардсан бөгөөд халдлагад оролцсон этгээдүүдэд Европын Холбооны хэмжээнд хориг арга хэмжээ авахыг зорьж байна.

Парисын прокурорын газар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Ираны Исламын хувьсгалт гвардийн корпустай холбоотой гэж үздэг «Шахид Кавех» бүлэглэлийн гишүүдийг шалгаж эхэлжээ. Мөрдөн шалгах явцад перс хэл дээрх мэдээлэл, Иран улстай холбогдох цахим хаягууд илэрсэн аж.

Харин Ираны Гадаад хэргийн яам Францын талын буруутгалыг үндэслэлгүй хэмээн няцаажээ.

Хуваалцах