Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр хаагдана
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн II шатны бүртгэл өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 23:59 цаг хүртэл үргэлжилнэ.
Энэхүү бүртгэлд I шатны бүртгэлээс хоцорсон, түр оршин суух хаягийн бүртгэл хийлгэсэн болон шилжилт хөдөлгөөн хийсэн хүүхдүүд хамрагдах боломжтой юм.
Цаашид цэцэрлэгийн нэмэлт бүртгэл дахин явагдахгүй тул заасан хугацаанд амжиж хүүхдийнхээ хүсэлтийг цахимаар илгээхийг зөвлөж байна.
Хуваалцах


















