МҮОНРТ
ШУУРХАЙЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголд удаан хугацаагаар оршин суугаа гадаадын иргэдийн тоо өсжээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголд удаан хугацаагаар оршин суугаа гадаадын иргэдийн тоо өсжээ
Монголд удаан хугацаагаар оршин суугаа гадаадын иргэдийн тоо өсжээ. Зураг: МҮОНРТ

Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогын дүнгээр Монгол Улсад зургаа болон түүнээс дээш сарын хугацаагаар оршин суугаа гадаадын харьяат иргэдийн тоо 35 446 болжээ.

Энэ нь 2020 оны тооллогын дүнтэй харьцуулахад 58.1 хувиар өссөн үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэдийн 60.1 хувь нь БНХАУ-ын иргэд байгаа нь 2020 оны 41.7 хувиас нэмэгдсэн байна.

Харин ОХУ-ын иргэдийн эзлэх хувь 11.6-аас 8.5 хувь, БНСУ-ынх 9.9-өөс 4.8 хувь, АНУ-ынх 10.6-аас 3.2 хувь болж буурчээ.

Бусад улсын иргэд нийт гадаадын иргэдийн 23.6 хувийг эзэлж байна.

‎газрын зураг ба ‎"‎yHA3CHИЙ CTaTиcTИKИЙH XOPOO 6HXAy moHroл yЛCAA OPWИH CyyrAA rAAAAAblH XAPbRAT ИPr3, AийH TOO, yлcaap, AyHA 33л3x xyBиap 41.7 2020 Departures Departures Immigration All llGates oxy 6HCy 6ycaA AHy 11.6 9.9 2025 10.6 26.2 8.5 60.1 4.8 3.2 100% 23.6 2020 2025 تکات ಂಟವ‎" гэсэн бичвэр‎‎ нарын зураг байж магад

Оршин суух зорилгоор нь авч үзвэл гадаадын иргэдийн 51.4 хувь нь хөдөлмөр эрхлэх, 15.6 хувь нь хөрөнгө оруулах, 15.0 хувь нь суралцах зорилготой байна. Мөн 8.5 хувь нь гэр бүлийн шалтгаанаар, 4.6 хувь нь цагаачлах, 3.0 хувь нь хувийн зорилгоор Монгол Улсад оршин сууж байгаа аж.

Статистикийн мэдээллээс харахад Монгол Улсад удаан хугацаагаар оршин суугаа гадаадын иргэдийн талаас илүү хувь нь хөдөлмөр эрхлэх зорилготой байгаа бөгөөд хөрөнгө оруулалт, суралцах зорилготой иргэд мөн өндөр хувийг эзэлж байна.

"5 УНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН XOPOO 51.4 Хеделмер эрхлэх ГАДААДЫН ХАРЬЯАТ ИРГЭдИЙ ДИЙн тО, ОРШИН сУУХ зевШеЕРеЛ, дунд эзлэх хувиар, 2025 онд Arrivals > Immigration 胃 ResidencePemit Residence Permit 15.6 Херенге оруулах PASSP PASSPORT ORT 15.0 Суралцах 8.5 Гэр булийн зорилгоор 4.6 Цагаачлах зорилгоор 3.0 Хувийн зорилгоор 1.6 Албан Албанхэргээр хэргээр 0.4 Шашны зорилгоор x" гэсэн бичвэр нарын зураг байж магад
Хуваалцах