МҮОНРТ
ШУУРХАЙЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан
1/4
Соёл, спорт

Ахлах ахлагч Б.Хүрэлчулуу дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртлээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахлах ахлагч Б.Хүрэлчулуу дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртлээ
Ахлах ахлагч Б.Хүрэлчулуу дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Япон Улсын Токио хотноо энэ сарын 03-06-ны өдрүүдэд болсон  ““SJJIF World Jiu-Jitsu Championship 2026” бүсний ангилалтай дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Б.Хүрэлчулуу оролцож, хос медалийн эзэн боллоо.

Тэрбээр мастерсийн цэнхэр бүсний ангиллын -74кг-ийн но-ги төрөлд алтан медаль,  Ги-тэй төрлийн -76кг-ийн ангилалд мөнгөн медалийг тус тус хүртсэн юм.

Тус тэмцээн нь Sport Jiu-Jitsu International Federation (SJJIF)-ээс зохион байгуулдаг, SJJIF-ийн 15 од бүхий сертификаттай, дэлхийн чансааны оноо олгодог албан ёсны тэмцээн. Энэ удаагийн тэмцээнд 54 улсын 589 клубын 5700 гаруй тамирчин оролцсон байна.

Хуваалцах