СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна
Мэдээллийн алба

Сүүлийн өдрүүдэд Богдхан ууланд алхаж буй иргэд хэрэм үхсэн байдалтай олноор тааралдах болсныг мэдээлж байсан. Амьтныг хайрлаж, хооллох гэсэн сэтгэл тань эсрэгээрээ тэдний аминд хүрч болзошгүйг анхаарна уу.
Яагаад хэрэм үхэж байна вэ
Хүний хүнсний хордлого
Ууланд алхагчдын өгдөг давстай, чихэртэй, хуурсан самар, чипс, боорцог, талх зэрэг хүнс нь хэрмийн хоол боловсруулах эрхтнийг гэмтээж, бөөрний дутагдал болон хордлогод оруулан үхэлд хүргэдэг.
Өвлийн бэлтгэлээ хангаж чадахгүй болох
Зун, намрын турш хүний гараас бэлэн хоол авч сурсан хэрэм өвөлдөө зориулж самар, боргоцой нөөцлөх байгалийн зөнгөө гээдэг. Улмаар хүйтний эрч чангарч, ууланд гарах хүний хөл цөөрөхөд идэш тэжээлийн дутагдалд орж осгох, өлсөж үхэх эрсдэлд ордог.
Алхагч танд өгөх зөвлөмж
Зэрлэг амьтдад гар хүрэхгүй байх, гараас хооллохгүй байх. Байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйн тулд хог хаягдал, хүнсний үлдэгдлээ ууланд орхихгүй байх.
Хэрэв олноор үхсэн эсвэл өвчилсөн зэрлэг амьтан таарвал хүрэлгүйгээр Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа-ны 7707-0840 дугаарт яаралтай мэдэгдэх.
Зэрлэг амьтныг байгальд зөнгөөр нь орхих нь тэднийг хамгаалж буй хамгийн зөв хайр юм.


















