Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙ“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
1/4
Нийгэм

2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл маргааш дуусна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл маргааш дуусна
2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл маргааш дуусна. Зураг: МҮОНРТ

2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл маргааш буюу 2026 оны 11-р сарын 23-ны өдрийн 18:00 цагт дуусна. Бүртгэлhttps://eyesh.eec.mn/цахим хуудсаар явагдаж байна.

Та бүхэн шалгалтад бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу.

  • Шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана. /Бүртгэлийн дугаар, нууц үг бүртгүүлсэн и-мэйл хаягт очно/

  • 3*4 хэмжээтэй цээж зураг файлаар оруулна. /Шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд устгагдах болно/

  • Монгол хэл бичиг, монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгэм судлал хичээлээс 2-оос дээшийг сонгож бүртгүүлнэ.

  • Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын нэг хичээлийн хураамж 20 000 төгрөг байна.

Шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож хураамжаа төлсөн байна. Хураамж төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.

Хөгжлийн онцлогтой иргэн шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, эмчийн магадалгаа/-ыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.

Өвлийн шалгалтад 2026 онд болон 2026 оноос өмнө бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн хамрагдана.

Та бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан "шалгуулагчийн булан"-аар нэвтэрч, шалгалт өгөх хичээлээ сонгож, хураамжаа төлөөд бүртгэлээ баталгаажуулна уу. Бүртгэл хаагдсанаас хойш нэмэлт хичээл сонгох боломжгүй болохыг анхаараарай. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй.

Хуваалцах