Өмнөговь аймгийн УЦУОШТ-ийн шинэ байр ашиглалтад оржээ
Мэдээллийн алба

Өмнөговь аймгийн УЦУОШТ-ийн шинэ байр ашиглалтад орлоо. Тус төвийн шинэ барилгыг 2025-2026 онд улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж, ашиглалтад оруулсан бол 2026 онд орон нутгийн төсвөөс 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар оффисын тавилга, тоног төхөөрөмжөөр хангасан юм.
Өмнөговь аймгийн УЦУОШТ-ийн лабораторийг Говийн бүсийн төв лаборатори болгохоор шийдвэрлэсэн бөгөөд уул уурхайн үйл ажиллагаанаас агаар, ус, хөрс, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг хянах лаборатори стандарт хангасан орчинд үйл ажиллагаа явуулна. 2025 онд агаар мандлын дээд давхаргыг судлах орчин үеийн төхөөрөмжүүд суурилуулсан бол 2026 онд 6 үзүүлэлтээр агаарын чанарыг хянах станцтай болсон.
Цаашид цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг дэвшилтэт аргаар явуулдаг онцлогтойгоор хөгжүүлэхээр зорьж байна.
Өмнөговийн Цаг уурынхан маань 2026 оны эхний 10 сарын байдлаар 1641 нислэгт үйлчилсэн. Олон тооны нислэг үйлдэгддэг аймгийн хувьд цаг уурын радарыг орон нутгийн төсвөөс шийдвэрлэж нислэгийн аюулгүй байдал, аялал жуулчлал, уул уурхайн салбарын тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх хүсэлтийг аймгийн удирдлагуудтай уулзах үеэр тавилаа.
Цаг уур, орчны шинжилгээний салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 3 аймгийн төвийн барилга, 20+ өртөө, харуулын барилга баригдаж эхнээсээ ашиглалтад ийнхүү орж байна


















