Нийслэлийн хэмжээнд 80 мянга орчим хяналтын камер ажиллаж байна
Мэдээллийн алба

Энэ онд бүртгэгдсэн гомдол мэдээлэл өмнөх оны мөн үеэс 10 хувиар буурсан байна. Үүнд, хулгайлах гэмт хэргийнх 33 хувиар, залилах 16.2 хувиар, гэр бүлийн хүчирхийллийнх 53 хувиар, дээрэмдэх 6.7 хувиар тус тус буурчээ.
Гэмт хэргийн тоо 31 мянгад хүрч үүний 40 хувь нь буюу 12 мянга гаруй нь залилах гэмт хэрэг байна.
Түүнчлэн гэмт хэргийн илрүүлэлт 10 хувиар өссөн байна. Хамгийн өндөр хувьтай нь хулгайлах гэмт хэргийн илрүүлэлт байгаа юм. Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Нийслэлийн Цагдаагийн удирдах газартай хамтран “Олон нийтийн цагдаа”, “Хүүхэд хамгаалагч цагдаа”, “Оюутан цагдаа”, Гол усны аюулаас урьдчилан сэргийлэх эргүүл зэрэг иргэдийн оролцоотой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсний үр дүнд 4300 орчим зөрчлийг илрүүлэн таслан зогсоосон бөгөөд 916 мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.
Мөн төөрсөн 34 хүүхдийг ар гэрт нь хүлээлгэн өгч, гадаадын 14000 орчим иргэнд туслалцаа үзүүлсэн зэрэг олон эерэг үр дүн гарчээ. Одоогийн байдлаар нийслэлд 80 мянга орчим камер ажиллаж байгаа аж.


















