Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙ“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
1/4
Нийгэм

Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг  цэвэрлэж байна
Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж байна. Зураг: МҮОНРТ

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан хээрийн цасны хэмжилтийн арваннэгдүгээр сарын 20-ны мэдээгээр нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.

Энэ нь өмнөх арав хоногтой харьцуулахад цасан бүрхүүлтэй нутгийн хэмжээ 60 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Screenshot 2026-11-23 095635

Иймд орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна. Тодруулбал, “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” ТӨХК-ийн 21 аймгийн салбар болон зам засвар арчлалтын 9 аж ахуйн нэгж шуурхай ажлын хэсэг гарган, улсын болон орон нутгийн чанартай авто замд замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна. Тухайлбал,

  • Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто зам,

  • Завхан аймгийн Цэцэрлэг-Тосонцэнгэл-Түдэвтэй чиглэлийн авто зам,

  • Ховд-Өлгий, Өлгий-Цагааннуур, Өлгий-Даян боомт чиглэлийн авто зам,

  • Элсэн тасархай Гурванбулаг Хишиг-Өндөр Булган, Булган-Мөрөн, Булган-Эрдэнэт чиглэлийн авто зам,

  • Улаанбаатар-Өндөрхаан, Өндөрхаан-Чойбалсан , Өндөрхаан-Баян-Уул чиглэлийн авто зам,

  • Даланзадгад-Цогтцэций-Гашуунсухайт чиглэлийн авто зам,

  • Сайншанд-Замын-Үүд чиглэлийн авто зам,

  • Мөрөн-Хатгал-Ханх-Улсын хил чиглэл,

  • А 1001 дугаартай Дархан – Эрдэнэт чиглэлийн авто зам,

  • Түдэвтэй-Сонгино-Наранбулаг-Улаангом чиглэлийн авто зам,

  • Алтай-Ховд, Ховд-Өлгий, Манхан-Булган боомт чиглэлийн авто зам,

  • Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн авто зам,

  • Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Дархан зэрэг чиглэлийн авто замуудад гараар болон цасны машинаар давс цацах, автогрейдерээр хусах ажил өдөр тутам хийгдэж байна.

Screenshot 2026-11-23 095613

Нийт хэсгээрээ цасан бүрхүүл тогтсон талаас 2 автогрейдерээр цас, мөсийг хусаж, автозамын зорчих хэсэг болон хөвөөний хунгарласан цасыг авто ачигчаар цэвэрлэх, мөстсөн хэсэгт элс хайрган хольц цацах ажил хийгдэж байна.

Хуваалцах