Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

"Зүрх судасны үндэсний төв"-ийн шинэ барилгын шав тавих ёслол боллоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Зүрх судасны үндэсний төв"-ийн шинэ барилгын шав тавих ёслол боллоо
"Зүрх судасны үндэсний төв"-ийн шинэ барилгын шав тавих ёслол боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй энэ цаг үед хоёр орны олон жилийн найрсаг харилцаа, харилцан итгэлцэл, хөгжлийн хамтын ажиллагааны нэгэн чухал үр дүнгийн эхлэл тавигдлаа.

Люксембургийн Засгийн газар Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд олон жилийн турш тууштай дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд, тэр дундаа зүрх судасны өвчний оношилгоо, эмчилгээ, мэс засал, телемедициний чиглэлээр Монголын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, чадавхыг үе шаттайгаар бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн юм.

Энэхүү хамтын ажиллагааны үргэлжлэл болсон "Зүрх судасны үндэсний төв"-ийн шинэ барилгын шав тавих ёслол ийнхүү боллоо.

Төслийн хүрээнд 120 ортой шинэ эмнэлгийн барилга байгуулагдаж, зүрх судсан дотуурх мэс засал, оношилгоо, яаралтай болон сэргээн засах тусламж, үйлчилгээний хүртээмж, чадавхыг нэмэгдүүлэх юм. Үүний зэрэгцээ эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн сургалт, судалгаа, орчин үеийн эмчилгээ, технологийн хөгжлийг дэмжих чухал хөрөнгө оруулалт болох юм.

Монгол Улсын зүрх судасны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн энэхүү бүтээн байгуулалт нь Люксембургийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буйгаараа онцлог бөгөөд хоёр улсын найрсаг харилцаа, харилцан итгэлцэл Монголын ард иргэдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө бодит үр дүн болон хэрэгжиж буйн тод илэрхийлэл болж байна.

Хуваалцах