Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ажил үйлсээрээ амжилт гарган ажиллаж буй залуу офицеруудыг шагнаж урамшуулав

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажил үйлсээрээ амжилт гарган ажиллаж буй залуу офицеруудыг шагнаж урамшуулав
Ажил үйлсээрээ амжилт гарган ажиллаж буй залуу офицеруудыг шагнаж урамшуулав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх 2026 оныг “Залуу офицеруудын хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Залуу офицеруудын чуулга уулзалт"-ыг өчигдөр /2026.09.17/ зохион байгуулсан.

Чуулга уулзалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын төлөөлөл бүхий 90 гаруй алба хаагч оролцсон юм. Энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайдын тушаалаар хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, ажил үйлсээрээ амжилт гарган ажиллаж буй алба хаагчдыг шагнаж урамшуулав.

Тодруулбал, Онцгой байдлын албаны "Тэргүүний ажилтан тэмдэг"-ээр ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, ахмад, Б.Дөлгөөн, Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Галын аюулгүй байдлын лабораторийн цахилгааны инженер-судлаач, ахлах дэслэгч Э.Энхсувд нарыг, Онцгой байдлын албаны "Онц гал сөнөөгч тэмдэг"-ээр Нийслэлийн Онцгой байдлын газрын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 74 дүгээр ангийн захирагч, ахмад Б.Даваа-Эрдэнэ, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 10 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Т.Мягмартөгс нарыг шагнахын зэрэгцээ дээрх алба хаагчдыг гэр бүлийн хамт гадаад улс оронд аялах эрх бичгээр тус тус шагналаа.

Хуваалцах