Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Япон улстай мэргэжлийн болон техникийн боловсролын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Япон улстай мэргэжлийн болон техникийн боловсролын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Япон улстай мэргэжлийн болон техникийн боловсролын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Япон улсын парламентын гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзан, боловсрол, хүний нөөцийн хөгжил чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр сайд Л.Энх-Амгалан Монгол, Японы олон жилийн стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй хөтөлбөр, төслүүд амжилттай хэрэгжиж байгааг онцолж, хамтын ажиллагаанд үзүүлж буй дэмжлэгт талархал илэрхийллээ.

Монгол Улс 2014 оноос Японы КООСЭН боловсролын тогтолцоог нэвтрүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр гурван КООСЭН коллеж үйл ажиллагаа явуулж байна. Тус коллежууд нь инженер, техникийн чиглэлээр чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа бөгөөд нийт төгсөгчдийн тоо 700 орчимд хүрчээ.

Мөн Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд КООСЭН коллежийн тоог орон нутагт нэмэгдүүлэх, инженер, техникийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр бодлогын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах хүсэлтээ салбарын сайд уламжиллаа.

Япон улсын парламентын төлөөлөгчид Монгол, Япон хоёр улс хүний нөөц бэлтгэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн арвин туршлагатайг онцолж, цаашид боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэлээ.

Хуваалцах