Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Зам, тээврийн яамны албан хаагчид кибер аюулгүй байдлыг хангах сургалтад хамрагдлаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам, тээврийн яамны албан хаагчид кибер аюулгүй байдлыг хангах сургалтад хамрагдлаа
Зам, тээврийн яамны албан хаагчид кибер аюулгүй байдлыг хангах сургалтад хамрагдлаа. Зураг: МҮОНРТ

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батлагдсан “Кибер аюулгүй байдлыг хангах дотоод журам”-ыг танилцуулж, мөрдүүлэх арга зүйн сургалтыг өнөөдөр /2026.09.17/ “Их нүүдэл” хурлын танхимд зохион байгууллаа.

Энэхүү сургалтын зорилго нь байгууллагын мэдээллийн систем, мэдээллийн технологийн дэд бүтэц, мэдээллийн хөрөнгө болон цахим мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг хангах, кибер халдлага, мэдээллийн аюулгүй байдлын зөрчил, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд оршиж байгаа бөгөөд албан хаагчид идэвхтэй оролцлоо.

бичвэр нарын зураг байж магад
Хуваалцах