Цахим шилжилтийг эрчимжүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдлийг хэлэлцэж байна
Мэдээллийн алба

Японы олон улсын хамтын ажиллагааны JICA байгууллагаас хамтран хэрэгжүүлж буй “Цахим орчинд хүүхдээ хамгаалъя” сургагч багш бэлтгэх сургалтад 21 аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсийн төлөөлөл хамрагдаж, хүүхдийн цахим аюулгүй байдал, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг, ур чадвараа дээшлүүлэн, орон нутагт хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож байна.
Уг сургалтын хүрээнд газар, хэлтсүүд хариуцан хэрэгжүүлж буй бодлого, төсөл, хөтөлбөр, мэдээллийн системүүдийн үйл ажиллагаа, цаашдын зорилтоо танилцуулж, орон нутагт тулгамдаж буй асуудал, хэрэгцээ шаардлагын талаар санал солилцож байна.
Мөн төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, системүүдийн ашиглалтыг сайжруулах, төв болон орон нутгийн байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх чиглэлээр туршлага хуваалцаж, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудад нэгдсэн шийдэл боловсруулах талаар хэлэлцэж байгаа юм.
Энэхүү арга хэмжээ нь төрийн цахим үйлчилгээний бодлого, хэрэгжилтийн уялдаа холбоог сайжруулж, орон нутагт тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх, үйлчилгээний чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.


















