“Вива сити” орчимд баавгай орж ирсэн гэх боловч огт мөр олдоогүй байна
Мэдээллийн алба

Хан-Уул дүүргийн 24 хороо Вива сити урд Туул голын эрэг дээр баавгай байна гэх дуудлага өчигдөр 13:48 цагт Мэдээлэл шуурхай удирдлагын төвд иржээ.
Дуудлагын дүүргийн Онгой байдлын хэлтсийн орлогч даргаар ахлуулсан 4 алба хаагч 1 автомашинтай гарч тухайн байрлалд очиж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Мөн нэмэлтээр Дүүргийн засаг дарга, Онцгой байдлын хэлтсээс 9 алба хаагч, 2 автомашин 1 дронтой, Нийслэлийн аврах ангиас 7 алба хаагч, 1 автомашин, 1 завьтай, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 7 алба, 2 автомашинтай, Цагдаагийн байгууллагаас 31 алба хаагч, 7 автомашинтай, Байгаль орчны яам, нийслэлийн байгаль орчны газраас 4 алба хаагч, 2 автомашин, 1 дронтой, нийт 55 алба хаагч, 15 автомашинтай ажилласан. Тус дүүргийн Онцгой комиссын шуурхай штабыг 17:17 цагт байгуулсан.
Оройн 19:10 цагт дахин есөн хүний бүрэлдэхүүнтэй баг баавгай орсон гэх бургасанд мөр хайх болон самналт хийхэд баавгайн мөр оллоогүй харин иргэн Б.Б унтаж байсныг олж, мэдүүлэг авахад 13:30 цагийн орчим бургаснаас гарч, ус уусан гэж мэдүүлсэн нь баавгай байх магадлалтай гэх камeрийн бичлэгийн цаг үeтэй таарч байсан бөгөөд цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна.
Дүүргийн Онцгой комиссын шуурхай штаб 01:10 цагт хуралдаж, нөхцөл байдлыг үнэлж, ажиллаж байгаа бүлгүүдийг буулгаж, хөдөлгөөнт ажиглалтын эргүүлийн бүлэг гаргах шийдвэр гаргасан болно


















