Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Нийгэм

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

НХ
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа
Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй намрын мод тарих нэгдсэн арга хэмжээгээр Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн буюу Самбалхүндэвийн оршуулгын газарт Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа.

6aca18df22dfb32b15f75828

Энэ үеэр УБЗАА-ны хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга С.Эрдэнэсайхан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй намрын мод тарих нэгдсэн арга хэмжээ есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 25-ны хооронд үргэлжилж байна.

Есдүгээр сарын 15-наас хойш нийслэлийн хэмжээнд 250 орчим мянган мод тарьсан. Хавар, намрын мод тарих арга хэмжээгээр 1.3-1.4 сая мод тарих зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Самбалхүндэвийн оршуулгын газар нийт 71 га талбайтай. Үүнээс 10 га талбайг чөлөөлж, 2 га талбайд тохижилт хийсэн. Цаашид нийт талбайг чөлөөлөх, тохижилт, ногоон байгууламжийн ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийнэ” гэлээ.

6aca18e322dfb32b15f75829

Чингэлтэй дүүргийн менежер Д.Уянга “Чингэлтэй дүүрэг намрын мод тарих арга хэмжээнд нэгдэж, гурван байршилд ногоон байгууламжийг нэмэгдүүлэн ажиллаж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, төр, нийгмийн байгууллагуудтай хамтран мод тарих арга хэмжээг үе шаттай зохион байгуулж байна” гэв.

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд 18 нэр төрлийн 5510 бут, мод, сөөг тарьж, 10 мянга гаруй ам метр талбайд зүлэгжүүлэлт хийжээ. Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар намрын мод тарих арга хэмжээнд бүх нийтээрээ оролцохыг уриаллаа.

6aca190d22dfb32b15f7582d
6aca18f822dfb32b15f7582b
Хуваалцах