Өрхийн эрүүл мэндийн төвүүд ирэх сарын 7-ноос эхэлж уртасгасан цагаар ажиллана
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Хүйтний улиралд ханиад томуугийн өвчлөл нэмэгддэг учраас 2026 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс Өрхийн эрүүл мэндийн төвүүд дараах хуваариар уртасгасан цагаар ажиллана.
Тодруулбал ажлын өдөр 20:00 цаг, амралтын өдөр 17:00 цаг, нийтээр тэмдэглэх баярын өдөр 16:00 цаг хүртэл ажиллана.
Мөн Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар зэрэг төвийн дөрвөн дүүрэгт олон нийтийн эрүүл мэндийн 86 ажилтныг нэмэлтээр ажиллуулахаар бэлтгэл хангаж байгаа юм байна.
Хуваалцах


















