Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУвс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
1/3
Нийгэм

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Аравдугаар сарын 27, 28-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

10-р сарын 26-ны 20 цагаас 10-р сарын 27-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас:Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи:Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Заг-Байдраг голын эхээр 22-27 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутаг, Халх гол орчмоор 5-10 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн, өдөртөө Завхан, Идэр, Заг-Байдраг голын эхээр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэл, Орхон голын хөндийгөөр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 17-19 хэм, бусад хэсгээр 11-13 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 17-19 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.

2026 оны 10-р сарын 28-наас 2026 оны 11-р сарын 01-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 28-ны өдөр Завханы хойд, Хөвсгөлийн баруун хойд хэсгээр, 28-29-нд шилжих шөнө Завханы зарим, Хөвсгөлийн баруун, Сэлэнгийн зүүн хэсгээр, 29-ний өдөр Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдаар, 30-нд Баян-Өлгий, Ховд, Увсын, Завханы зарим, Хөвсгөлийн баруун, Говь-Алтайн хойд, Дорнодын зүүн сумдын нутгаар 0.0-2.0 мм, 31-нд Завхан, Хөвсгөл, Дорнодын зарим, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатарын хойд, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн ихэнх сумдын нутгаар 0.0-5.0 мм цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29-нд говь, тал, хээрийн нутгаар, 30-нд Алтайн уулархаг нутгаар, 31-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 6-11 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан байна. Аравдугаар сарын 29, 30-нд нутгийн зүүн хойд, 31-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Хуваалцах