Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУвс аймгийн Тариалан суманд эрлийн ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
1/3
Улс төр

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин БНХАУ-ын Гадаад хэргийн яамны архивын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

ГХ
Гадаад Харилцааны Яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин БНХАУ-ын Гадаад хэргийн яамны архивын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин БНХАУ-ын Гадаад хэргийн яамны архивын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Архивын газрын дарга Жинь Хунжюнийг Гадаад харилцааны яаманд хүлээн авч уулзав.

Уулзалтаар дэд сайд Г.Амартүвшин Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж байгааг, хоёр улсын харилцааны түүхэн баримтыг хадгалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд архивын салбарын хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэв. Түүнчлэн цахим баримт бичиг, архивын чиглэлээр туршлага, мэдээлэл солилцож хамтын ажиллагааг хөгжүүлэхийг онцлов.

Архивын газрын дарга Жинь Хунжюнь хоёр улсын архивын байгууллагууд 2010 оноос хойш түүхэн баримт солилцох, эмхэтгэл, цомог гаргах зэрэг чиглэлээр хамтран ажиллаж ирснийг тэмдэглээд, 2029 онд тохиох Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 80 жилийн ойн хүрээнд хамтын ажиллагааг идэвхтэй үргэлжлүүлэхээ илэрхийлэв.

Хуваалцах