Сонгинохайрхан дүүрэг зорилтот бүлэг болон хүүхдийг томуугийн эсрэг дархлаажуулалтад 90-ээс дээш хувьтай хамруулжээ
Мэдээллийн алба

Сонгинохайрхан дүүрэгт зорилтот бүлэг болон 6 сараас 6 настай хүүхдийг томуугийн эсрэг дархлаажуулалтад 90-ээс дээш хувьтай хамруулжээ.
Дархлаажуулалтад хамрагдсан хүүхдийн хүндрэл, өвдөлт бага байдаг. “Идэр чийрэг монгол цэрэг” төслийн хүрээнд цэргийн насны залуучуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулсан.
Өмнөх жилүүдэд зөвхөн цэрэгт тэнцсэн хүмүүст шинжилгээ хийсэн бол энэ жил цэрэг татлагад хамрагдсан хүн бүрд шинжилгээ хийсэн. Биохими, цусны шинжилгээ зэрэг 50 гаруй төрлийн шинжилгээ болон оношилгоо хийсэн.
Нийт 2046 залуугаас 50 гаруй хувьд нь буюу 1100 залууд өвчлөл илэрсэн. Иймд цэрэгт татлагад хамрагдаж байгаа залуусыг эрүүл болгох, эрүүл мэндийн даатгалд хамруулах нь чухал байна. Шүдний өвчлөл бүх эрхтэн системд нөлөөлдөг. Жилээс жилд шүдний өвчлөл ихсэж байна.


















