Дүүжин замын тээвэр арванхоёрдугаар сарын 15-наас иргэдэд үйлчилнэ
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын дүүжин замын тээврийг арванхоёрдугаар сарын 15-нд албан ёсоор ашиглалтад оруулж, иргэдийг тээвэрлэж эхлэхээр төлөвлөжээ.
Төслийн шугам 4.2 км урт, хоёр өртөөтэй бөгөөд 19 тулгуур, 98 кабинтай байна.
Нэг кабинд 10 хүртэл хүн зорчих боломжтой юм.
Кабинууд секундэд 21 метр хүртэлх хурдтай салхийг тэсвэрлэх чадвартай бөгөөд өвлийн улиралд суудлыг халаах системтэй аж.
"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК Нийслэлийн дэд бүтэц, ногоон хөгжил, нийтийн үйлчилгээний төслүүдийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжийг судлан ажиллаж байна.


















