Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1/3
Нийгэм

Цэцэрлэг, сургуулийн 270 мянга гаруй хүүхдийг эрт илрүүлэгт хамруулна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Цэцэрлэг, сургуулийн 270 мянга гаруй хүүхдийг эрт илрүүлэгт хамруулна
Цэцэрлэг, сургуулийн 270 мянга гаруй хүүхдийг эрт илрүүлэгт хамруулна. Зураг: МҮОНРТ

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг хамарсан эрт илрүүлэг маргааш буюу аравдугаар сарын 1-нд эхэлнэ.

Энэ эрт илрүүлэгт нийт 270,689 хүүхэд хамрагдах тооцоолол байгаа аж.

Тодруулбал,

  • Цэцэрлэгийн 3 настай 53,598 хүүхэд,

  • Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн зургаан настай 75,838 сурагч,

  • Зургаадугаар ангийн 11 настай 74,751 сурагч,

  • Аравдугаар ангийн 15 настай 66,502 сурагч эрт илрүүлэгт хамрагдах юм байна.

Цаашид жил бүр эдгээр насныхныг эрүүл мэндийн үзлэгт оруулах юм байна.

Хуваалцах