ОУХМ Г.Наранцэцэг, Б.Уранзаяа нар хүрэл медалийн төлөө барилдана
Мэдээллийн алба

Азийн наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эхэлсэн. Эрэгтэйчүүдийн -60кг,-66кг, эмэгтэйчүүдийн -48кг ,-52кг жингийн барилдаан явагдаж байна.
Эмэгтэй 48кг-ын жинд ОУХМ Ганбаатарын Наранцэцэг хагас шигшээд өнгөрсөн оны Улаанбаатар, Парисын Их дуулгын аварга Японы Мицуки Кондод дийлдсэн. ОУХМ Г.Наранцэцэг хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Асмита Дейтэй барилдана.
Залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Баянмөнхийн Уранзаяа 52кг-ын хагас шигшээд энэ оны Азийн АШТ-ий мөнгөн медальт Сита Кадамбоевад нэмэлт цагт юүко үнэлгээ алдан харамсалтайгаар ялагдлаа. Хүрэл медалийн төлөө БНХАУ-ын Сю Аоютэй барилдах юм байна.


















