Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1/3
Улс төр

Гамшгаас хамгаалах хэв журам сахиулах алба “Хангалттай” дүгнэгдлээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшгаас хамгаалах хэв журам сахиулах алба “Хангалттай” дүгнэгдлээ
Гамшгаас хамгаалах хэв журам сахиулах алба “Хангалттай” дүгнэгдлээ. Зураг: МҮОНРТ

Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Нийслэлийн Засаг даргын 2026 оны “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” А/71 дүгээр захирамж, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан 2026 оны А/102 дугаар тушаал, удирдамжийн хүрээнд нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Хэв журам сахиулах алба)-т гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг 2026 оны 09 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд 2 үе шаттайгаар зохион байгууллаа.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга бөгөөд Ажиллагааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Д.Хадбаатраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн удирдлага зохион байгуулалт, томилгоот бүрэлдэхүүн, хүч хэрэгслийн бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөлттэй танилцаж, мэргэжил аргазүйгээр хангаж ажиллалаа.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийн хүрээнд нийслэлийн Цагдаагийн удирдах газар (Хэв журам сахиулах алба)-ын 500 гаруй алба хаагчид гамшгаас хамгаалах албаны төлөвлөлт, эрсдэлийн үнэлгээ, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах арга зүйн хүрээнд танхимын сургалтаар мэдлэг ойлголтыг дээшлүүлсэн юм.

Түүнчлэн гамшгаас хамгаалах албаны удирдлага, алба хаагчдад 07:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгч, бэлтгэл, бэлэн байдлыг шалгасан юм. Энэ үеэр тус албаны 250 гаруй алба хаагчийн хүн нэг бүрийн хээрийн үүргэвч, олон нийтийн хэв журам сахиулах ажиллагаанд ашиглагдаж буй багаж техник хэрэгсэл, автомашинд үзлэгийг зохион байгуулсан.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт Хэв журам сахиулах алба “Хангалттай” дүгнэгдлээ.

Хуваалцах