Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1/3
Улс төр

Азийн хөгжлийн банк эрчим хүчний шилжилтийн бодлогыг дэмжин ажиллана

ЭХ
Эрчим хүчний яам

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Азийн хөгжлийн банк эрчим хүчний шилжилтийн бодлогыг дэмжин ажиллана
Азийн хөгжлийн банк эрчим хүчний шилжилтийн бодлогыг дэмжин ажиллана. Зураг: МҮОНРТ

Эрчим хүчний сайд Б.Найдалаа Азийн хөгжлийн банкны Зам тээвэр, эрчим хүчний асуудал хариуцсан газрын захирал Хидэаки Ивасакиг хүлээн авч уулзлаа.

Монгол Улс эрчим хүчний дотоодын эх үүсвэрээ бүрэн хангахаас гадна бүс нутагт экспортлох нь шинэчлэлийн бодлогын гол зорилт болохыг салбарын сайд онцоллоо.

Азийн Хөгжлийн банкны хувьд Монгол Улсын Засгийн газар болон салбарын яамны баримтлан ажиллаж буй эрчим хүчний шилжилтийн шинэчлэлийн бодлогыг бүрэн дэмжин хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтын эхэнд сайд Б.Найдалаа Азийн хөгжлийн банк бол Монгол Улсын эрчим хүчний салбарын хамгийн чухал түнш бөгөөд олон төсөл хөтөлбөрт хамтран ажиллаж буйд талархлаа илэрхийлэв.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар эрчим хүчний салбарт маш өргөн хүрээний шинэчлэл, реформ хийгдэж байна. Энэхүү шинэчлэлийн хүрээнд нүүрснээс сэргээгдэх эрчим хүч рүү шилжих бодлогын шинэчлэлийг хийхээр ажиллаж байна. Өмнө нь бид зөвхөн дотоодын хэрэгцээгээ хангахад л анхаарч, дутагдсан эрчим хүчээ гаднаас импортоор авсаар ирсэн. Харин одоогийн түвшинд Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний болон нүүрсний асар их нөөцөө ашиглан дэлхий даяар эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа энэ цаг үед нөөцөө бүс нутгийн хэмжээнд хуваалцах, хамтран ажиллах, цаашлаад экспортлох зорилт тавьсан.

Түүнчлэн манай улс эрчим хүчний дутагдлаа нөхөхийн тулд импортлох биш, харин илүүдлээ экспортлох замаар дата төв буюу эрчим хүчний хэрэглээ өндөртэй салбаруудыг хөгжүүлэхийг зорьж байна. Эрчим хүчний хараат бус байдлыг хангах нь зөвхөн дотоодын эх үүсвэртэй байхаас гадна эрчим хүчээ гадагш экспортлох нь чухал” хэмээн онцоллоо.

Азийн Хөгжлийн банкны зүгээс Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний бие даасан байдлыг хангах хүрээнд сэргээгдэх эрчим хүч рүү шилжих бодлогыг бүрэн дэмжиж буйгаа онцлоод хамтран хэрэгжүүлж  буй “Ерөө усан цэнэгт усан цахилгаан станц”-бн техникийн туслалцааны төслөөс гадна цаашид боломжит  төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээ илэрхийлэв.

Ялангуяа эхний ээлжид "Ухаалаг эрчим хүчний систем"-ийн төслийн хүрээнд  KFW зэрэг бусад түншүүдтэй хамтран нэн хөнгөлөлттэй санхүүжилт татах хэлэлцээ хийж байгаа гэлээ.

Түүнчлэн сайд Б.Найдалаа салбарын хүний нөөцийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэхэд техникийн туслалцаа авах, хамтран ажиллах сонирхлоо  илэрхийлсэн. Азийн Хөгжлийн банкны хувьд энэ чиглэлд үргэлжлүүлэн ажиллахаас гадна  сүлжээний интеграци болон ухаалаг тоолуур зэрэг техникийн туслалцааны чиглэлд туслалцаа үзүүлэхээр тохиролцлоо.

Хуваалцах