Сэлэнгэ аймгийн 10 суманд хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, 162 толгой мал барьжээ
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт Хүрэн баавгай 10 суманд 36 нэр бүхий газарт 86 удаа үзэгдэж 162 толгой мал барьж идсэн тохиолдол бүртгэгджээ.

Үүнтэй холбогдуулан Аймгийн засаг даргын удирдамжийн дагуу Аймгийн Байгаль орчны газар, Онцгой байдлын газар, Тагнуулын газар, Цагдаагийн газар, Мал эмнэлгийн газартай хамтарсан шуурхай ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Ажлын хэсэг дуудлага мэдээллийн дагуу нэн шаардлагатай байгаа Жавхлант, Хүдэр сум Бугант тосгонд газар дээр нь ажиллаж шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
Хуваалцах

















