Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Нийгэм

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:03-ны өдөр Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд сумдын нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна.

10-р сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Баян-Өлгийн зарим, Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд сумдын нутгаар 0.0-12.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай,Хангай,Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Орхон, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор 13-18 хэм,бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. 7-9 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 8-10 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 3-8 метр. 7-9 хэм дулаан байна.

2026 оны 10-р сарын 04-нөөс 2026 оны 10-р сарын 08-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд Баян-Өлгийн хойд сумдын нутгаар, 5-6-нд шилжих шөнө Увс, Завханы хойд, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 06-ны өдөр Завхан, Хөвсгөлийн хойд сумдын нутгаар, 7-нд Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн хойд сумд, Булган, Сэлэнгийн зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм бороо, нойтон цас орно. Салхи 06, 07-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 04-д нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 4 хэм хүйтнээс 9 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 0 хэмээс 5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

Хуваалцах