Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1/3
Нийгэм

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй цас орно

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй цас орно
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө ялимгүй цас орно. Зураг: МҮОНРТ

Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:02-03-нд шилжих шөнө Өмнөговийн зүүн, Дорноговийн ихэнх, Сүхбаатарын өмнөд сумдын нутгаар, 03-ны өдөр Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд сумдын нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна.

10-р сарын 02-ны 20 цагаас 10-р сарын 03-ны

20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 02-03-нд шилжих шөнө Архангай, Өвөрхангай, Дундговийн зарим, Өмнөговийн зүүн, Дорноговийн ихэнх, Төв болон Сүхбаатарын өмнөд сумдын нутгаар, 03-ны өдөр Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд сумдын нутгаар 0.0-16.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи:Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр 10 хэм хүйтнээс 15 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс хэм дулаан, өдөртөө Алтай,Хангай,Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 4-9 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор 13-18 хэм,бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3 хэм хүйтнээс 5 хэм хүйтэн, бусад хэсгээр 0 хэм орчим, өдөртөө 7-9 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 2 хэм хүйтэнээс 4 хэм, өдөртөө 8-10 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасаж, хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4 хэм хүйтнээс 6 хэм, өдөртөө 7-9 хэм дулаан байна.

2026 оны 10-р сарын 04-нөөс 2026 оны 10-р сарын 08-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд Баян-Өлгийн хойд сумдын нутгаар, 5-6-нд шилжих шөнө Увс, Завханы хойд, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 06-ны өдөр Завхан, Хөвсгөлийн хойд сумдын нутгаар, 7-нд Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн хойд сумд, Булган, Сэлэнгийн зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм бороо, нойтон цас орно. Салхи 06, 07-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 04-д нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 4 хэм хүйтнээс 9 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 0 хэмээс 5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 1-6 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 20-25 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

Хуваалцах