Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙМонголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1/3
Улс төр

Монгол Улсын Сангийн яам болон БНХАУ-ын Сангийн яам хооронд хамтын ажиллагааны тухай санамж бичиг байгуулав

МУ
Монгол Улсын Сангийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол Улсын Сангийн яам болон БНХАУ-ын Сангийн яам хооронд хамтын ажиллагааны тухай санамж бичиг байгуулав
Монгол Улсын Сангийн яам болон БНХАУ-ын Сангийн яам хооронд хамтын ажиллагааны тухай санамж бичиг байгуулав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа (КАРЕК)-ны хөтөлбөрийн Сайд нарын 25 дугаар бага хурлын үеэр Монгол Улсын Сангийн дэд сайд Б.Хулан, Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-ын Сангийн дэд сайд Ляо Мин нар хоёр улсын Сангийн яам хоорондын хамтын ажиллагааны тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд хоёр улсын Сангийн яам төсөв, татварын бодлого, төсвийн удирдлага, төрийн сан, төрийн худалдан авах ажиллагаа, ногоон санхүүжилт, улсын өрийн удирдлага зэрэг чиглэлээр туршлага солилцож, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцов.

Хуваалцах