ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 4 хэм хүйтэн
Мэдээллийн алба

Малчид, хадланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:4-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.
10-р сарын 03-ны 20 цагаас 10-р сарын 04-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас:Нутгийн төв хэсгээр цэлмэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. 3-4-нд шилжих шөнө Говь-Алтай, Сүхбаатарын өмнөд сумдын нутгаар 0.0-1.0 мм бага зэргийн цас орно. 04-ний өдөр нийт нутгаар хур тунадас орохгүй.
Салхи:Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр 10 хэм хүйтнээс 15 хэм , Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 4 хэм хүйтнээс 9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1-6 хэм дулаан, бусад нутгаар 1-4 хэм хүйтэн, өдөртөө Алтай,Хангай,Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 6-11 хэм , говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 15-20 хэм ,бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 6 хэм хүйтнээс 8 хэм , бусад хэсгээр 2 хэм хүйтнээс 4 хэм хүйтэн, өдөртөө 11-13 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6 хэм хүйтнээс 8 хэм хүйтэн, өдөртөө 11-13 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 7 хэм хүйтнээс 9 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.
2026 оны 10-р сарын 05-наас 2026 оны 10-р сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
5-нд Баян-Өлгийн хойд, Увсын зарим сумдын нутгаар, 5-6-нд шилжих шөнө Увс, Завханы хойд, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 06-ны өдөр Завхан, Хөвсгөлийн хойд сумдын нутгаар, 7-нд Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн хойд сумд, Архангайн зарим сумдын нутгаар, 8-нд Завхан, Хөвсгөлийн хойд сумд, Төв аймгийн зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм бороо, нойтон цас орно. Салхи 6, 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 4 хэм хүйтнээс 9 хэм , Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 7-12 хэм , бусад нутгаар 1-6 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 хэм , говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 20-25 хэм , бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.


















