Кореа Их Сургуулийн Гүру эмнэлэг, Реха Мед эмнэлэгтэй харилцан туршлага солилцож үзлэг зохион байгуулжээ
Мэдээллийн алба

Кореа Их Сургуулийн Гүру эмнэлэг, Реха Мед эмнэлэгтэй харилцан туршлага солилцож үзлэг зохион байгуулжээ.
Тодруулбал, нуруу, хөх бамбайн булчирхай үзлэгийг үнэ төлбөргүй хийсэн. Энэхүү үзлэгт 50 гаруй хүн хамрагджээ.

Кореа Их Сургуулийн Гүру эмнэлэг нь 1983 онд эрүүл мэндийн үйлчилгээ дутмаг бүс нутгуудад эрүүл мэндийн халамжийг хүргэх зорилгоор байгуулагдсан цагаас хойш их сургуулийн эмнэлгийн эрхэм зорилгоо биелүүлж, эмчилгээ, боловсрол, судалгаа гэсэн гурван үндсэн чиглэлийг барьж ажиллаж байгаа аж.

Кореа Их Сургуулийн Гүру эмнэлгийн нуруу мэдрэлийн тасгийн профессор Хам Чан Хуа"Бидний энэ удаагийн үйл ажиллагаа хоёр үндсэн зорилготой. Нэгдүгээрт, БНСУ-д эзэмшсэн эмчилгээний арга барил, хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан Монголын өвчтөнүүдэд үзлэг, оношилгоо хийсэн.
Хоёрдугаарт, үүнээс ч илүү чухал зорилго нь Монгол, Солонгосын эмч нар харилцан туршлага солилцож, бие биеэсээ суралцах боломжийг бүрдүүлэх явдал юм. Ийм хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлж, бэхжүүлснээр хоёр орны эмч нарын мэдлэг, туршлага нэмэгдэхээс гадна өвчтөнүүдийн оношилгоо, эмчилгээний үр дүнд ч чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Энэ удаагийн үзлэгийн үеэр ажиглагдсан нэг зүйл бол Монголд нуруу, нугасны өвчнөөр үзүүлж буй өвчтөнүүдийн зовуурь, өвчний шинж тэмдэг нь миний Солонгост үздэг өвчтөнүүдийнхтэй нэлээд төстэй байна. Тиймээс эмчилгээний үндсэн арга барилын хувьд ч ихээхэн төстэй зүйл олон байна.
Гэхдээ Монголын эмч нартай ярилцах явцад тухайн орны онцлог, хүмүүсийн эрхэлдэг ажил, ахуй амьдрал, амьдралын хэв маяг, зан заншил зэрэгт тодорхой ялгаа байдгийг мэдэж авлаа. Монгол эмч нараас ийм мэдээлэл авч, хамтран өвчтөнүүдийг үзсэн нь өвчний шалтгааныг илүү зөв ойлгох, оношийг нарийвчлах, цаашдын эмчилгээний чиглэлийг тодорхойлоход маш их тус боллоо.

Өмнө нь Монгол өвчтөнүүдийн хувьд булчингийн хөгжил сайтай, нуруу болон аарцаг орчмын тулгуур бүтэц харьцангуй сайн хүмүүс олон байдаг гэсэн төсөөлөлтэй байсан. Харин өнөөдрийн үзлэгээр цочмог гэмтэл, өвчлөлөөс илүүтэй насжилт болон удаан хугацааны ачаалалтай холбоотой сөнөрөлт, дегенератив өөрчлөлттэй өвчтөн нэлээд олон байгаа нь ажиглагдлаа.
Энэ нь Монголд ч амьдралын хэв маяг аажмаар өөрчлөгдөж байгаатай холбоотой байж болох юм. Тухайлбал, суугаа ажил удаан хийх, нуруунд ачаалал өгөх буруу байрлалаар удаан суух, гар утас болон бусад дэлгэцийн төхөөрөмжийг удаан хугацаагаар ашиглах зэрэг орчин үеийн амьдралын хэв маягтай холбоотой нуруу, хүзүүний өвчлөл нэмэгдэж байгаа нь Солонгосын нөхцөл байдалтай тун төстэй санагдлаа.

Өмнө нь Монгол өвчтөнүүдийн хувьд булчингийн хөгжил сайтай, нуруу болон аарцаг орчмын тулгуур бүтэц харьцангуй сайн хүмүүс олон байдаг гэсэн төсөөлөлтэй байсан. Харин өнөөдрийн үзлэгээр цочмог гэмтэл, өвчлөлөөс илүүтэй насжилт болон удаан хугацааны ачаалалтай холбоотой сөнөрөлт, дегенератив өөрчлөлттэй өвчтөн нэлээд олон байгаа нь ажиглагдлаа.
Энэ нь Монголд ч амьдралын хэв маяг аажмаар өөрчлөгдөж байгаатай холбоотой байж болох юм. Тухайлбал, суугаа ажил удаан хийх, нуруунд ачаалал өгөх буруу байрлалаар удаан суух, гар утас болон бусад дэлгэцийн төхөөрөмжийг удаан хугацаагаар ашиглах зэрэг орчин үеийн амьдралын хэв маягтай холбоотой нуруу, хүзүүний өвчлөл нэмэгдэж байгаа нь Солонгосын нөхцөл байдалтай тун төстэй санагдлаа" гэдгийг онцолсон юм.

Кореа Их Сургуулийн Гүру эмнэлгийн хөх дотоод шүүрлийн мэс заслын эмч Ким Ү Ён"Өвчтөнүүдийг, тэр дундаа манай Гүру эмнэлэгт мэс засал хийлгэж байгаа хүмүүсийг харахад өвчин нь нэлээд даамжирсан шатандаа ирж байгаа хүмүүс арай олон байх шиг санагддаг.
Тийм болохоор багахан хэмжээний мэс засал хийх боломжтой байсныг нэлээд том хэмжээний мэс засал болгож хийх тохиолдол ч гарч байсан.
Уг нь энэ нь улс орнуудын ялгаанаас болоод байгаа юм биш. Энэхүү хөхний болон бамбай булчирхайн өвчлөлүүд нь эмэгтэйчүүдэд маш түгээмэл тохиолддог өвчин учраас Монгол гээд онцгой өөр зүйл байхгүй болов уу. Манай Солонгос улсад эдгэрэлтийн болон эмчилгээний хувь өндөр байдгийн шалтгаан нь эрт илрүүлсэндээ байдаг юм.

Өөрөө өөрийгөө шалгах (бодит үзлэг хийх) аргын хувьд, хөхний хувьд сарын тэмдэг ирснээс хойш 3-5 дахь хоног дээр душэнд орохдоо хийх нь хамгийн тохиромжтой байдаг.
Ингэж хэсэг бүрийг сайтар тэмтэрч үзээд, ямар нэгэн бэрсүү, ургацаг задарч тэмтрэгдэж байвал нас харгалзахгүйгээр (залуу байна уу, ахимаг настай байна уу хамаагүй) заавал хөхний мэргэжлийн эмчид очиж шинжлүүлэн, яг юу болохыг нь оношлуулах хэрэгтэй.
Бэрсүү тэмтрэгдлээ гээд хорт хавдар байх вий гэж айсандаа эмчид очихоос фордон зайлсхийж огт болохгүй. Нэн даруй очиж оношлуулан, шаардлагатай бол эд эсийн шинжилгээ (биопси) хийлгэж, энэ нь ямар онцлогтой бэрсүү вэ гэдгийг тодорхойлох нь хамгийн чухал.
Айдсаасаа болоод эмнэлэгт очихгүй байх явдлыг таслан зогсоох хэрэгтэй гэдгийг онцолмоор байна. Түүнчлэн, саяны хэлсэн өөрөө өөрийгөө шалгахаас гадна тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт орох хэрэгтэй.
40-өөс дээш насныхан 2 жил тутамд заавал эхо (хэт авиан оношлогоо) болон рентген зураг авуулж, үргэлж шалгуулж байх ёстой. Манай Солонгост одоогоор 70 нас хүртэлх эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг байдаг болохоор бараг 30 жилийн турш зургийг нь авхуулж хянадаг юм.
Гэхдээ хөхний болон өндгөвчний хавдартай өндөр эрсдэлтэй гэр бүлийн түүхтэй (удамшилтай) хүмүүс байвал, тухайлбал үеэл хүртэлх ойрын садан дотор нь 2-оос дээш хүн хөхний болон өндгөвчний хавдраар өвчилж байсан бол өндөр эрсдэлтэй бүлэгт тооцогдоно. Ийм хүмүүс 20 гаруй наснаасаа эхлэн шалгаж эхлэх шаардлагатай байдаг.
Хэрэв генийн мутаци, өөрчлөлт илэрсэн бол 20 гаруй наснаас нь эхлэн MRI гэх мэт нарийвчлал өндөртэй шинжилгээнүүдийг хийлгэх шаардлагатай.

Манай эмнэлгээс цаашид ижил төстэй хөтөлбөр, хамтын ажиллагааны боломж дахин гарвал Монголд дахин ирэх хүсэлтэй байна.
Мэдээж Монгол өвчтөнүүд Солонгост ирж, манай эмнэлэгт эмчлүүлэх боломжтой бол сайн. Гэхдээ санхүү, эдийн засгийн хувьд өвчтөнүүдэд тодорхой хэмжээний дарамт учрах тул хүн бүрийн хувьд Солонгост очиж эмчлүүлэх нь тийм ч хялбар биш байх. Тиймээс заавал өвчтөнүүдийг Солонгос руу явуулах гэхээс илүүтэй Монголд нь эмчилгээ, оношлогооны боломжийг нэмэгдүүлэх ямар арга зам байж болохыг хамтдаа эрэлхийлэх нь зүйтэй гэж бодож байна.
Тухайлбал, бид өнөөдрийнх шиг Монгол эмч нартай хамтран өвчтөнүүдэд үзлэг, оношлогоо хийж, цаашдын эмчилгээний төлөвлөгөөг хамтдаа боловсруулах боломжтой. Мөн Монголын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Солонгост ирж мэргэжил дээшлүүлэх сургалт, дадлагад хамрагдах нь хамтын ажиллагааны бас нэг чухал чиглэл байж болно.
Ингэснээр эмч, эмнэлгийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ өвчтөнүүдэд илүү сайн тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд цаашид юу хийж болох талаар хамтдаа ярилцаж, шинэ боломжуудыг бий болгоно гэж найдаж байна.

Алсын зайн оношлогоо, зөвлөгөөний хувьд бодит нөхцөлд тодорхой хүндрэлүүд байж болох юм. Монголд энэ чиглэлийн тогтолцоо ямар байдгийг би сайн мэдэхгүй байна. Солонгост ч алсын зайн эмчилгээ, оношлогоонд тодорхой хязгаарлалтууд байдаг. Гэхдээ гадаадын өвчтөнүүдэд алсын зайн зөвлөгөө өгч байгаа тохиолдлууд бий. Тиймээс хоёр тал сайн зохицуулж чадвал алсын зайн зөвлөгөө, оношлогоо нь тодорхой хэмжээнд өвчтөн болон эмч нарт бодит тусламж болж чадна гэж бодож байна.
Хамгийн чухал нь ямар хэлбэрээр хамтран ажиллахаас үл хамааран хамтын ажиллагаагаа улам хөгжүүлж, өвчтөнүүдэд бодитой тус болох чиглэлд ажиллах явдал юм. Солонгосын эмч нар Монголд ирж ажиллах уу, Монголын эмч нар Солонгост очиж сургалт, дадлагад хамрагдах уу, эсвэл алсын зайн зөвлөгөөгөөр Монголын эмч нартай хамтран өвчтөнүүдийн оношлогоо, эмчилгээний талаар зөвлөлдөх үү гэдгээс үл хамааран боломжтой бүх арга замыг эрэлхийлэх хэрэгтэй.
Харин өвчин нь нэлээд даамжирсан, Солонгост зайлшгүй ирж нарийн мэргэжлийн эмчилгээ хийлгэх шаардлагатай өвчтөнүүдийн хувьд манай эмнэлэгт ирж эмчлүүлэх боломж нээлттэй.

Миний сонссоноор Монголд хавдрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүдийн ачаалал их, үзлэг эмчилгээний хүлээлгийн хугацаа урт байх тохиолдол байдаг гэсэн. Ялангуяа өвчин нь хурдан даамжирч байгаа, яаралтай эмчилгээ шаардлагатай боловч хүлээлгийн хугацаанаас шалтгаалан эмчилгээ нь хойшилж байгаа өвчтөнүүд манай эмнэлэгт ирж, цаг алдалгүй эмчлүүлэх боломж бүрдвэл маш сайн гэж бодож байна.
Цаашид ийм төрлийн хамтын ажиллагааны боломжуудыг илүү олноор санаачилж, бодитоор хэрэгжүүлэхийн төлөө бид хичээн ажиллах болно" гэлээ.


















