МҮОНРТ
ШУУРХАЙЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан
1/3
Нийгэм, эдийн засаг

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан. Зураг: МҮОНРТ

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд:12-13-нд шилжих шөнө Сэлэнгэ, Төв аймгийн газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдахыг анхааруулж байна.

09-р сарын 10-ны 20 цагаас 09-р сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар бороо орохгүй. 11-ний өдөр Дархан, Сэлэнгийн ихэнх, Булган, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи:Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 4 хэм хүйтнээс 9 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Тэрэлж голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 хэм, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор 24-29 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 19-21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 0 хэм орчим, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

2026 оны 09-р сарын 12-ноос 2026 оны 09-р сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

11-нээс 12-нд шилжих шөнө Хэнтий, Дорнодын өмнөд сумд, Сүхбаатарын ихэнх сумдын нутгаар, 12-ны өдөр Дорнодын зарим, Сүхбаатарын зүүн сумдын нутгаар, 13-нд Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, 12-нд нутгийн зүүн хэсгээр 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 1 хэм хүйтнээс 6 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 1 хэм хүйтнээс 4 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 3-8 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна. 14-нөөс ихэнх нутгаар дулаарна.

Хуваалцах