МҮОНРТ
ШУУРХАЙЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан
1/3
Нийгэм, эдийн засаг

Эвдэрч, гэмтсэн нийтийн эзэмшлийн явган зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эвдэрч, гэмтсэн нийтийн эзэмшлийн явган зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө
Эвдэрч, гэмтсэн нийтийн эзэмшлийн явган зам, талбайг шуурхай засварлах үүрэг өглөө. Зураг: МҮОНРТ

Дүүргийн менежерийн шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнөөр дараах үүргүүдийг өглөө.

Тухайлбал: Сурагчдын зорчих замд байрлах явган хүний гарц, гэрлэн дохио, замын тэмдэг, тэмдэглэгээний бүрэн бүтэн байдал, үзэгдэх орчин, гэрэлтүүлгийг шалгаж, шаардлагатай засвар үйлчилгээг шуурхай хийж, дуусгах

2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатанд эрчимжүүлж, шуурхай үед ажиллах бэлтгэл бэлэн байдлыг хангаж, одоо байгаа тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл болон хөрөнгө санхүү, хүн хүчний нөөцийг шалгаж танилцуулах

2026-2027 оны хүйтний улиралд нийслэлийн хүн амыг сайжруулсан шахмал түлш болон хагас коксон түлшний борлуулалтын цэгийн байршил, хүчин чадал, хүртээмжийг нэмэгдүүлэх

Эвдэрч, гэмтсэн нийтийн эзэмшлийн явган зам, талбайг шуурхай засварлах ажлыг зохион байгуулах

нэг буюу түүнээс олон хүн, хичээл хийж буй хүмүүс, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад

Хог цэвэрлэгээний эрчимжүүлсэн ажил зохион байгуулах зэрэг үүргүүдийг өглөө.

Хуваалцах