Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
1/5
Нийгэм

Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ. Зураг: МҮОНРТ

Худалдааны салбарын борлуулалтын орлого 2026 оны эхний 9 сард 54.7 их наяд төгрөгт хүрч,өмнөх оны мөн үеэс 6.1 (12.6%) их наядөгрөгөөр өслөө. Худалдааны салбарын борлуулалтын орлогын 21.1 хувийг хүнсний бүтээгдэхүүн, 78.9 хувийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэлж байна.


Хүнсний бүтээгдэхүүний худалдаа 2026 оны эхний 9 сард 11.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх
оны мөн үеэс 719.3 (6.6%) тэрбум төгрөгөөр өссөн бол хүнсний бус бүтээгдэхүүний худалдаа 43.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 5.4 (14.4%) их наяд төгрөгөөр өссөн.

Хүнсний бус бүтээгдэхүүний өсөлтөд шатахууны жижиглэн худалдаа өмнөх оны мөн үеэс 2.8 (35.8%) их наяд төгрөгөөр, хатуу, шингэн, хийн түлш, түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний бөөний худалдаа 1.4 (32.9%) их наяд төгрөгөөр, машин, тоног төхөөрөмжийн бусад бөөний худалдаа 503.2 (33.3%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Худалдааны салбарын 2026 оны эхний 9 сард борлуулалтын орлогын 42.8 хувь нь бөөний худалдаа, 57.2 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна. Жижиглэн худалдааны борлуулалтын орлого 2026 оны эхний 9 сард 31.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.8 (14.0%) их наяд төгрөгөөр, бөөний худалдааных 23.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.3 (10.8%) их наяд төгрөгөөр тус тус өсжээ.

2026 оны эхний 9 сард худалдааны салбарын борлуулалтын орлогын 85.7% нь Улаанбаатар, 3.6% нь Өмнөговь, 1.2% нь Дархан-Уул, 1.2% нь Орхон, аймагт тус тус оногдож байгаа нь худалдааны салбарын нийт борлуулалтын 91.8 хувийг бүрдүүлж байна

Хуваалцах