Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
1/5
Соёл урлаг, спорт

“ДАКАР 2026”: А. Алтанзул Английн боксчинд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“ДАКАР 2026”: А. Алтанзул Английн боксчинд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ
“ДАКАР 2026”: А. Алтанзул Английн боксчинд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ. Зураг: МҮОНРТ

Залуучуудын олимпын наадмын боксын эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн шөвгийн наймын тулаанд Монголын тамирчин А. Алтанзул Их Британийн боксчин Lily Bassett-тэй хүч үзэж, ялагдал хүлээлээ.

Түүний өрсөлдөгч Lily Bassett нь 2024 оны Европын өсвөрийн аварга, 2025 оны Европын U17 аварга, 2026 оны World Boxing U19 Futures Cup болон Европын U19 аварга шалгаруулах тэмцээний алтан медальт бөгөөд Европын аваргын дөрвөн удаагийн цол хүртсэн тамирчин юм.

Ийнхүү А. Алтанзул залуучуудын олимпын наадмын рингэнд олон улсын өндөр зэрэглэлийн өрсөлдөгчтэй хүч сорилоо.

Хуваалцах