Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Соёл урлаг, спорт

“Бид хүүхэлдэйчид” урлагийн их наадам болно

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Бид хүүхэлдэйчид” урлагийн их наадам болно
“Бид хүүхэлдэйчид” урлагийн их наадам болно. Зураг: МҮОНРТ

Хүүхэлдэйн урлагаар дамжуулан хүүхэд багачуудыг үндэсний болон дэлхийн үлгэр, зохиолтой танилцуулах, бүтээлч сэтгэлгээ, гоо зүйн боловсролыг хөгжүүлэх, ардын өв уламжлал, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Бид хүүхэлдэйчид” урлагийн их наадам тун удахгүй болох гэж байна.

895089672_1557895729701428_2852500485622790221_n

Энэ наадмын хүрээнд хүүхэлдэйн жүжгийн талаар танилцуулах сургалт үйл ажиллагаанд нийслэлийн сургуулийн өмнөх боловсролын 85 хөгжмийн багш хамрагдаж, мэргэжлийн жүжигчдээс зөвлөгөө авч суралцсан онцлогтой боллоо.

898649968_1557895793034755_7595283490807273249_n

Үлгэрээр дамжуулан хүмүүжил, ухаарал баяр баяслыг бэлэглэх энэхүү их наадамд “Чоно ба долоон ишиг”, “Манжин”, “Могжоохон даагатай Жогжоохон хүү”, “Долоон өндөгтэй доголон шаазгай”, “Тэнэг бяцхан хулгана” таван үлгэрээс сонгож оролцох юм.

Хуваалцах