Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТүрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ
1/3
Нийгэм

Багануур дүүрэгт “Эрсдэлийг бууруулъя-Аюулгүй байдлыг хангая” нэгдсэн арга хэмжээг эрчимжүүллээ

НО
Нийслэлийн онцгой байдлын газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Багануур дүүрэгт “Эрсдэлийг бууруулъя-Аюулгүй байдлыг хангая” нэгдсэн арга хэмжээг эрчимжүүллээ
Багануур дүүрэгт “Эрсдэлийг бууруулъя-Аюулгүй байдлыг хангая” нэгдсэн арга хэмжээг эрчимжүүллээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр (2026.10.07) Багануур дүүргийн хэмжээнд гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Нээлтийн арга хэмжээнд Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга П.Төгөлдөр, дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, НОБГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Хаш-Эрдэнэ, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын хяналтын хэлтсийн дарга Б.Угтахбаяр нар оролцлоо.

Дүүргийн хэмжээнд

Айл өрхүүдэд угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгаж, ач холбогдол, хэрэглэх зааврыг тайлбарлаж, байрлуулах зөвлөгөө өгөх,

Цахилгааны аюулгүй байдлын талаар мэдээлэл өгч, цахилгаан халаагуур хэрэглэх үед хэт ачаалал үүсгэхгүй байх зөвлөмж, зөвлөгөө өгөх,

Гэр хорооллын гудамж талбайгаар тусгай зориулалтын чанга яригчтай автомашинаар сэрэмжлүүлэг хүргэх,

Гал түймрийн аюул, угаарын хийн хордлогоос сэрэмжлүүлэх зөвлөмж мэдээллийг байгууллагын сайт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, аж ахуй нэгж байгууллагын гадна лед дэлгэцээр иргэд олон нийтэд сурталчлах,

Дүүргийн гэр хорооллын гудамж, зам, гарцын судалгааг нарийвчлан гаргаж, гал унтраах болон аврах тусгай зориулалтын автомашин нэвтрэх боломжгүй байршлуудыг тогтоож, гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан дамжуулах утасны холболт, угсралт, ашиглалтын аюулгүй байдалд мэргэжлийн байгууллагатай хамтран хяналт тавина.

Хуваалцах