Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙБНХАУ, Монгол Улс, ОХУ-ыг холбох олон улсын галт тэрэг дахин явж эхэллээ
1/4
Нийгэм

“Өвлийн идэш” нэгдсэн арга хэмжээг 12 дугаар сарын 2 хүртэл сунгажээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Өвлийн идэш” нэгдсэн арга хэмжээг 12 дугаар сарын 2 хүртэл сунгажээ
“Өвлийн идэш” нэгдсэн арга хэмжээг 12 дугаар сарын 2 хүртэл сунгажээ

Ерөнхий сайд Н.Учрал, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат нар өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж буй “Өвлийн идэш-2026” нэгдсэн арга хэмжээний явцтай танилцлаа.

Өргөтгөсөн худалдааны эхний гурван өдөр 169 тонн мах, 14 тонн цагаан идээ, жимс жимсгэнэ буюу нийт 6.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ.

922381987_1461476189467242_7050882174239597921_n

Өнөөдөр 20 аймгийн аж ахуйн нэгж, малчид өргөтгөсөн худалдаанд оролцож, 53 автомашин, 25 асарт мах, цагаан идээ, бусад бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүйгээр шууд худалдан борлуулж байна. Иргэдийн худалдан авалт сүүлийн өдрүүдэд нэмэгдэж байгаа бөгөөд цагаан идээний нэг асар дунджаар 15 сая төгрөгийн бараа, бүтээгдэхүүн борлуулаад байгаа аж.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мах, цагаан идээгээ худалдан борлуулж буй малчид болон худалдан авагчилтай уулзаж, тэдний санал, хүсэлтийг сонссоны үндсэн дээр “Өвлийн идэш” нэгдсэн арга хэмжээний үргэлжлэх хугацааг 12-р сарын 1 хүртэл сунгана гэдгийг хэллээ. Мөн ирэх 2027 оны нэгдүгээр сарын 10-нд Цагаан сар угтсан мах, цагаан идээний өргөтгөсөн худалдааг Төв цэнгэлдэх хүрээлэнд дахин зохион байгуулахаар боллоо.

Хуваалцах