Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙБНХАУ, Монгол Улс, ОХУ-ыг холбох олон улсын галт тэрэг дахин явж эхэллээ
1/4
Нийгэм

ХДХВ-ийн халдварыг зөвхөн шинжилгээгээр мэднэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ХДХВ-ийн халдварыг зөвхөн шинжилгээгээр мэднэ
ХДХВ-ийн халдварыг зөвхөн шинжилгээгээр мэднэ

ХДХВ-ийн халдвар олон жил шинж тэмдэггүй байж болно. Халдварыг эрт илрүүлж, эмчилгээг эрт эхлүүлснээр эрүүл, урт удаан амьдрах боломжтой. Халдварын байдлаа мэдэх нь өөрийгөө болон бусдыг хамгаалахад чухал ач холбогдолтой.

Хэзээ шинжилгээ өгөх вэ?

• Бэлгэвчгүй бэлгийн хавьталд орсон, бэлгэвч урагдсан, зүү, тариур дундаа хэрэглэсэн бол;

• Жирэмсний хяналтад анх орохдоо болон жирэмсний 28 долоо хоногтойдоо;

• Шаардлагатай тохиолдолд эмчийн зөвлөсөн хугацаанд давтан шинжилгээ өгнө.

Хаана шинжилгээ өгөх вэ?

Улаанбаатарт:

• ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албаны амбулатори;

• Дүүргийн эрүүл мэндийн төвийн БЗДХ-ын кабинет.

Орон нутагт:

• Аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн БЗДХ-ын кабинет.

Мөн эрсдэлт бүлгүүдтэй ажилладаг төрийн бус байгууллагуудад хандаж болно.

Шинжилгээний талаар юу мэдэх хэрэгтэй вэ?

Шинжилгээний төрлөөс хамаарч хурууны өндөг эсвэл венийн судаснаас цусны сорьц авна. Түргэвчилсэн шинжилгээний хариу ихэвчлэн 30 минутын дотор гардаг. Шинжилгээний явцад зөвшөөрөл, нууцлалын талаар мэдээлэл авч, хариугаа мэргэжлийн эмчээр тайлбарлуулна.

ХДХВ-ийн халдвар авсан даруйд шинжилгээгээр илрэхгүй байж болно. Иймээс шинжилгээг хэзээ өгөх, давтан шинжилгээнд хамрагдах шаардлагатай эсэхийг эмчээс асуугаарай. Шинжилгээнд хамрагдаж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалъя.

Хуваалцах